Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь нүүрс ачих талбайд осол гарч, хүний амь нас эрсэджээ. Нүүрс ачихаар дугаарлаж байсан “Шинэ элеон” тээврийн компанийн жолооч БНХАУ-ын иргэн Жан Жи Вей нь УНО 37-97 улсын дугаартай хүнд даацын машинаар энэ сарын 28-ны өдрийн 11 цагийн үед ухрах үйлдэл хийх үедээ талбайн хөтөч ажилтай, Цогтцэций сумын харъяат Г.Насантогтохыг дайрч амь насыг нь хохироосон байна. Тэрбээр хэргийн газраас машинтайгаа зугтсан ч цагдаагийнхан гүйцэж баривчилсан байна. Цагдаагийн Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ