“Ах, дүү гурав” буюу “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан анхны цомог болох “Мөнх хөх тэнгэр мину” хэвлэлтээс ирсэн тухай таатай мэдээг танд дуулгасан нь саяхан. Тэд өнөөдөр цомгийн талаар мэдээлэл хийж, цомгийн баярын товоо зарлахаар “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд хэвлэлийн бага хурал зарлаад байсан ч хойшлуулжээ. Учир нь УИХ, НИТХ-ийн сонгуультай холбогдуулан цомгийн баяраа хойшлуулж, сонгуулийн дараа хийхээр болсон гэнэ.
Г.ДАША