Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн салбар зөвлөл тус аймгийн таван сумыг хамарсан найман түймрийг унтраах хандивын аян өрнүүлж эхэлжээ. Ой хээрийн түймрийг унтраах ажилд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн онцгой байдлын 100 гаруй алба хаагч, мөн нутгийн 1000 гару йард иргэд уйгагүй ажиллаж байгаа юм. Тиймээс тэдэнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөс эхлээд, гутал хувцас, хоол хүнсний зүйл зэргээр туслахыг нийт монголчууддаа уриалж байгаа юм байна. Яг одоо Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Хяслын гол, Армагийн хагархай, Хээгт, Аргалтайн гол, Чандмань-Өндөр сумын Халхан гол, Алаг –Эрдэнэ сумын Чаргайт, Улаан-Уул сумын Гуя, Цэцэрлэг сумын Дөшдөг зэрэг газар түймэртэй байгаа аж.
Э.САРАА