“Ангарагийн ягаан” очир алмасыг 17,4 саяд

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Ангарагийн ягаан” очир алмасыг 17,4 саяд

Хонгкогт Christie"s-ийн дуудлага худалдаагаар “Ангарагийн ягаан” нэртэй нэн ховор ачир алмасыг 17,4 сая америк доллараар худалдлаа. Энэхүү чулуугаар чимэглэсэн алтан бэлзэг нь 5 сарын 29-нд болсон “Хонгконгийн гайхамшигт эрдэнэс” худалдааны топ бараа болсон юм.

Энэ барааг 8-12 саяд борлуулахаар төлөвлөж байсан ч 10 минут үргэлжилсэн худалдаагаар нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч дээрх үнээр ховор эрдэнийн эзэн боллоо.

12,04 каратын нэн ховор очир алмасын нэрийг 1976 онд эхэлсэн NASA-гийн “Викинг” сансрын төхөөрөмж илгээх Ангарагийн төслийн дурсгалд зориулж олгожээ. Эрдэнийг талстжуулах ажлыг үнэт эрдэнийн Harry Winston компани гүйцэтгэсэн байна. Энэ нь дуудлага худалдаагаар борлуулсан хамгийн том дугуй хэлбэрийн ягаан очир юм байна.

Нийтдээ 29-ний худалдаагаар Christie"s 80 сая гаруй доллар олоод байна.

Дэлхийн хамгийн нэртэй нэгэн ягаан очир алмас нь бараг 24 каратын жинтэй, талстжуулсных нь дараа Елизавета II хатан хаанд 1947 онд хуримын бэлэг болгон барисан чулуу юм. Мөн 2010 онд 46,16 сая доллараар зарагдсан 24, 78 каратын ягаан алмасыг олон нийт сайн мэднэ.

Эх сурвалж: JCK Online

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж