Орхоны Засаг даргын гомдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Орхоны Засаг даргын гомдлыг хэлэлцэнэ

Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатын гомдлыг өнөөдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцэнэ. Түүнд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ялыг нь хэвээр баталсан юм.

Эргэн сануулахад, Б.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж  байхдаа таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийг авчээ. Гэвч мэргэжлийн экспертүүд үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэсэн байна. Түүнчлэн Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан талаар зарим эх сурвалж хэлдэг. Орхон аймагт “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэй хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК нь Засаг дарга Д.Оюунбаттай ямар нэг сэжмээр холбоотой, тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг зөрчил илэрсэн гэж үздэг. Түүнийг эрүүгийн хуулийн 263-ийн 263.2-д заасан үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж