“Саятны марш”-ийн 18 настай бүсгүйг яллана

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Саятны марш”-ийн 18 настай бүсгүйг яллана

Хэвлэлийн мэдээгээр Москвад болсон тавдугаар сарын 6-ны жагсаалын үеэр гарсан үймээний буруутан гэж сэжиглэгдсэн 18 настай бүсгүйг баривчилжээ. Бүсгүйг олон нийтийн замбраагүй байдал гаргахад уриалсан, засгийн төлөөлөгчдөд хүчирхийлэл үзүүлсэн гэж буруутгаж байна. Түүнийг гэм буруутай гэж үзвэл 10 хүртэл жилээр хорьж магадгүй гэнэ.

“Саятнуудын марш”-ийн анхны буруутнаар Александра Духонина гэдэг эмэгтэй болж байгаа ба түүнийг энгийн хувцастай хүмүүс баривчилж, цагдаагийнхан дагалдан явжээ. Түүнийг цагдаагийн газар авчраад тусгай ангийнхныг нүүрэлдүүлэн байцаалт авсан гэнэ. Александра Духонина жагсаалд оролцсоноо хүлээн зөвшөөрч байгаа ч ямар нэгэн хүчирхийлэх үйлдэлд оролцоогүй гэснийг түүний өмгөөлөгч дамжуулж байна.

Одоо бүсгүй урьдчилан хорих төвд байгаа. Шүүх хурал удалгүй эхлэх ажээ. Гэхдээ хууль хяналтынхан одоогоор энэ мэдээг батлаагүй байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж