
Э.Бат-Үүлийн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй тул Орон нутгийн сонгуулийн дагуу албан тушаалаасаа түр татгалзах боломжгүй гэж үзсэн байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх дараагийн УИХ-ын гишүүн тангараг өргөсөн өдрөөс эхлэн дуусгавар болох ёстой юм.
Түүнчлэн “Шударга ёс” эвсэл бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн байснаас нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан байсан юм. Харин өчигдрийн хуралдаанаар тус эвслээс НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхээр болжээ.
Ш.ЧИМЭГ