@Ganbat_D ”Журамт бүсгүй Лү Би Лянь”

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

@Ganbat_D ”Журамт бүсгүй Лү Би Лянь”

Чигч шударга ёсыг гол болгож, нийгэмд бугшсан хорт муу бүхнийг хоггүй болтол устгах… "Журамт бүсгүй Лү Би Лянь"


Номын товч

Чигч шударга ёсыг гол болгож, нийгэмд бугшсан хорт муу бүхнийг хоггүй болтол устгах уриатай мөрөн голын сайн эрсийн баатарлаг түүхийг өгүүлсэн зохиол маш эртнээс улбаатай юм. Лян Шань уулын Сүн Зян тэргүүтэй зуун найман шилийн сайн эрсийн баатарлаг түүхийг хүүрнэсэн "Хүйтэн уулын бичээс" зэрэг сонгодог романыг манай ард түмэн хэдэн зуун жилийн өмнөөс төрөлх хэл дээрээ орчуулан уншиж байсан баялаг уламжлалтай билээ. Энэ баялаг уламжлалын буухиаг таслахгүйн үүднээс багагүй хүч чармайлт гарган орчуулж байсан энэ зохиолоо арван долоон жилийн дараа уншигч таны гар дээр тавьж байгаа нь мөхөс орчуулагч миний хувьд ихээхэн баяртай хэрэг юм.

Өдгөө БНХАУ, Япон, Солонгос, Гонконг, Тайвань, Сингапур зэрэг зүүн азийн улс орнуудад энэ төрлийн зохиол уншигчдын сонирхлыг ихэд татдаг бөгөөд энэ чиглэлээр дагнан бичдэг нэртэй зохиолчид олон арваараа төрөн гарсаар байгаа юм. Шударга журам, нийгмийн бурангуй хүчнийг гарцаагүй ялан дийлэх тавилантай гэдгийг гол чиг шугамаа болгодог зэвсгийн эрдмийн зохиолууд хүүхэд залууст ёс суртахууны зөв чиг хандлагатай болоход тусладгаараа онцлогтой болохыг тэмдэглэж хэлэх нь илүүц болов уу.

Болдбаатар

Эх сурвалж: http://bookstore.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж