Хойд Солонгост тагнуулчдыг илгээсэн тухай америкчууд мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост тагнуулчдыг илгээсэн тухай америкчууд мэдээлэв

Америки болон Өмнөд Солонгосын десантын цэргийнхнийг Хойд Солонгост нэвтрүүлэх цэргийн газар доорх байгууламжийн талаар мэдээлэл цуглуулсан гэж Agence France-Presse агентлаг Америкийн хэвлэлийн мэдээний дагуу дамжуулжээ. Хэд хоногийн өмнө Флорида мужид хийсэн бага хурал дээр Өмнөд Солонгост байрладаг АНУ-ын тусгай хүчний командлагч бригадын генерал Нил Толли (Neil Tolley) энэ тухай илтгэл тавьжээ.

“Газар доорхи бүх дэд бүтэц нь манай хиймэл дагуулаас далд байгаа учир бид Өмнөд Солонгос болон Америкийн цэргийнхнийг Хойд Солонгост нэвтрүүлэн тагнуулын ажиллагаа явуулсан” гэлээ. Десантын цэргийнхний хөдөлгөөн ба өнгөлөн далдлалт, эрсдлийг хөнгөвчлөхийн дулд тэднийг аль болох бага тоног төхөөрөмжтэйгээр илгээсэн гэж Толли хэлсэн байв.

Тагнуулын энэ ажиллагааны явцад хоёр Солонгосыг тусгаарласан цэрэггүй бүсэд БНАСАУ наад зах нь дөрвөн хонгил ухсаныг илрүүлсэн байна. Мөн тэдний дэвсгэрт газар доор тоноглогдсон 20 нисэх буудал байжээ. Үүний хэлэхдээ Өмнөд Солонгост байрласан АНУ-ын тусгай хүчний командлагч хичнээн ийм байгууламж илрээгүй байгааг мэдэхгүй гэжээ.

БНАСАУ 2006, 2009 онд хоёр удаа газар доорх цөмийн зэвсгийн туршилт хийжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр Хойд Солонгос Хамген-Пукто мужийн цөмийн туршилтын талбайд гурав дахь хонгил ухаж байгааг  Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг мэдээлсэн байна.

Нил  Толлигийн илтгэлийн хэсгээс “The Diplomat” сэтгүүл ба  Батлан хамгаалахын аж үйлдвэрийн үндэсний эвслийн (National Defense Industrial Association, NDIA) сэтгүүлийн  онлайн-хувилбар зэрэг тусгай зориулалтын хэвлэлд нийтэлсэн байна. Толлигийн оролцсон бага хурал Флорида мужийн Тампа дахь АНУ-ын тусгай ажиллагааны хүчний командлалын төв байранд тавдугаар сарын 23-ны өдөр болжээ. Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Америкийн кибер шинжээчид Йемен дэх “Аль-Каида” бүлэглэлийн салбарын сурталчилгааны сайтад амжилттай довтолгоон хийсэн тухай  мэдээлсэн байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж