@bodol_lodob Серена ”Их дуулга”-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

@bodol_lodob Серена ”Их дуулга”-ыг орхилоо

Талбайн теннисний оны хоёрдахь “Их дуулга” болох “Ролланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт өчигдөр өндөрлөлөө.

Францын Виржини Раззано АНУ-ын Серена Уильямсыг
4:6, 7:6, 6:3-ийн харьцаагаар буулган авлаа. Дэлхийн чансааны тавд
эрэмбэлэгдэж буй, "Их дуулга"-ын 13 түрүүт АНУ-ын нэрт теннисчин Серена
Уильямс чансааны 115-т эрэмбэлэгдэж буй Раззанод ялагдсан нь нэгдүгээр
тойргийн хамгийн том дуулиан боллоо. Хэдийгээр Серена ганцаарчилсан төрлөөс хасагдаж байгаа ч холимог хосын төрөлд нутаг нэгт Боб Браунтой хослон тоглох билээ.

Мөн эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн тэргүүн теннисчин Беларусын Виктория
Азаренка хүндхэн тоглолтыг хийж хоёрдугаар тойрогт шалгарлаа. 2012 оны
“Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, оны эхнээс /01.30/ дэлхийн
тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж яваа түүний хувьд нэгдүгээр тойрогт
дэлхийн чансааны 105-д эрэмбэлэгдэж буй Италийн Альберто Бриантийг хоёр
цаг гаруйн эцэст 6:7, 6:4, 6:2-аар буулган авлаа. Азаренка хоёр дахь
сэтэд 4:0-ээр хожигдож явсан ч тоглолтыг гайхалтай эргүүлж тоглолтыг
6:4-ээр өөрийн болгосон билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж