Бин Ладеныг устгасны дараа ажиллагаа нь суларсан “Аль-Каид”-аа том хэмжээний террорист халдлага зохион байгуулж, өөрсдийгөө дахин илэрхийлэн харуулахыг зорьж байна гэж нэмэлт улам зориг, хүч өгөх ёстой гэж Европол онцлов. Сүүлийн жилүүдэд тус байгууллага “амиа золиослогчийн жихад”-ын стратегид шилжсэн ч үй олон хүнийг хохироох террорист ажиллагаа хийхэд бэлтгэсээр байгааг мэргэжилтнүүд сануулж байна.
Европын холбооны аюулгүй байдалд жихадистууд ба ганц бие алан хядагчид гол аюулыг үүсгэж байна. Тэд өмнөхийн адил холбооны орнуудын эсрэг чиглэсэн хэвээр байгаа бөгөөд олимпийн тоглолт мэтийн аль болох том арга хэмжээний үеэр үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг эрмэлзэж байна гэж Европолын илтгэлд тэмдэглэжээ. Сонины эх сурвалжаар АНУ-ын тусгай албаныхан Нэгдсэн вант улсын зохих байгууллагуудад олимпийн тоглолт кибер довтолгоо ба гэмт хэргийн бүлэглэлийн зүгээс халдлагад өртөх магадлал өндөр байгааг анхааруулсан гэнэ.
Британийн Засгийын газар тоглолтын аюулгүй байдлыг хангах үүднээс хэдэн зуун сая фунт стерлинг зарцуулаад байна. Эдгээр арга хэмжээнд өндөр байшингуудын дээвэр дээр 13 мянга гаруй цэргийнхнийг байрлуулах, цугларсан олныг хөөн сарниулах тоног төхөөрөмж, зэвсэг авах зэрэг ажил орж байгаа юм.