Грект зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээг дэмжигчдийн тоо өсч байна

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Грект зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээг дэмжигчдийн тоо өсч байна

Грекийн сонгуулийн өмнө эдийн засгийн хатуу хэмнэлтийг барин зээлийн дэмжлэг авахаар Европын холбоотой байгуулсан гэрээг дэмжигчдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулга харуулжээ.

Энэ мэдээ нь зах зээлд эерэгээр нөлөөлөн арилжааны долоо хоногийг хувьцааны үнийн өсөлтөөр эхлүүлээд байна. “Шинэ ардчилал” намынхан сүүлийн зургаан асуулгаар ОУВС ба Европын холбоотой байгуулсан гэрээний эсрэг байгаа зүүний “Сариза” эвслээс ялимгүй давуу явж байна. Консерваторуудын лидер Антонис Самарас мэдэгдэхдээ:“Хэрэв Грек зээлийн дэмжлэгээс татгалзвал олон жилийн турш олон улсаас тусгаарлагдан тал талаасаа довтолгоонд өртөх болно. Улс оронд хүнс, эм тариа, түлшний хомсдол үүсэхээс гадна шөнөдөө цахилгаан нь таслагдсан байна” гэжээ.

Яг энэ үед ОУВС-гийн захирал Кристин Лагардын грекчүүдэд хандан татвараа тогтмол төлж байхыг уриалсан  үгийг тойрсон маргаан эрчимтэй өрнөж байна. Грекийн социалистуудын лидер Евангелос Венизелос: “Хатагтай Лагардын  хүлээн авах аргүй стилийн тухай би байнга хэлж ирсэн. Интернэтэд эрс эсэргүүцэл гарснаас хатагтай байр сууриа засч байна. Үүнийг хийсэн нь яамай. Тэрээр бардам омголон орон, түүний омголон ард түмний үгийг сонсчээ” хэмээн хэлэв. Хатагтай Лагад өмнө нь “Гардиан” сонинд ярилцлага өгөхдөө “Африк хүүхдүүдэд грекчүүдээс  илүүтэйгээр тусламж хэрэгтэй” гэсэн юм. Хожим тэрээр энэхүү үгээ залруулжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж