Хотын дарга албан ёсоор ажлаасаа түр чөлөөлөгджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Хотын дарга албан ёсоор ажлаасаа түр чөлөөлөгджээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр албан тушаалаасаа түр чөлөөлөгджээ.
   
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулахаар шийдвэрлэсэн. УИХ-аар шинэчлэгдэн батлагдсан НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.4-т Төрийн жинхэнэ албан хаагч Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээсээ өмнө ажил, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна гэсэн заалт бий. 24.5-д Энэ хуулийн 24.4-т зааснаас бусад этгээд Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээсээ өмнө ажил, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна гэсэн заалтын дагуу хотын дарга ажлаасаа түр чөлөөлөгдөөд байгаа юм.

Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшиж буй нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж буй 16 хүнийг ажлаас нь түр чөлөөлөөд байна. Үүнд улс төрийн албан тушаалтан 7, Улсын болон Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга 8, төрийн бус байгууллагын 1 хүн байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж