Тайландад трансексуалиудыг хүлээн зөвшөөрдөг боловч хүйс солих мэс засалд орсон хүмүүс бичиг баримтдаа хүйсийн заалтаа өөрчлөхгүй байх ёстой. Сонинд өгүүлснээр Йонладын биеийн байцаалт ба паспорт дээр түүний эрэгтэй нэр Кекхонг гэж бичигдсэн байдаг аж.
Суанйот нь Нок (Шувуухай) буюу тайзнаа Posh Venus нэрээр алдартай. Одоо эмэгтэй болсон тэрээр энэ даваа гаригийн сонгуулиар 3308 хүний санал авч өрсөлдөгчөө 149 саналаар ялсан байна. Сонгуулийн сурталчилгаандаа тэрээр Тайландын сексийн цөөнхийн хүсэл эрмэлзлэлийг төлөөлнө гэсэн бөгөөд ирээдүйд улсынхаа парламентад суудал эзлэхээр найдаж байгаа ажээ.
Нок нь Тайландын эмэгтэй болсон транссексуалиудын эвслийн тэргүүн, кабелийн телевизийн сувгийн эзэн бөгөөд төрөлх Нан муждаа гоёл чимэглэлийн бизнес эрхэлдэг гэнэ. Тайландын муж тус бүр нь парламенттай. Тэд хууль тогтоохгүй боловч мужийн төсвийн асуудлыг бүрэн утгаар нь хариуцдаг ажээ. Тайландын парламентын депутатууд нь мужийн парламентаар дамжин сонгогддог.