Роддик, Хьюитт нар тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Роддик, Хьюитт нар тэмцээнийг орхилоо

Талбайн теннисний оны хоёрдахь “Их дуулга” болох “Ролланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт үргэлжиж байна. Эрэгтэйчүүдийн шилдэгүүдээс Австралийн Лэвит Хьюитт болон АНУ-ын Энди Роддик нар тэмцээнийг орхиод байна. 

“Их дуулга”-ын хоёр түрүүт Австралийн нэрт теннисчин Лэвит Хьюитт нэгдүгээр тойрогт Словений Блаж Кавчичтой оноолт таарсан билээ. Өдгөө дэлхийн чансааны 99-д эрэмбэлэгдэж буй Словен теннисчин Кавчич Хэвитийг 7:6, 6:3, 6:7, 6:3-аар буулган авсан байна. Харин тэрбээр хоёрдугаар тойрогт дэлхийн тэргүүн теннисчин Новак Жоковичтой оноолт таарлаа.

Мөн 2003 оны “Америкийн нээлтэй тэмцээн”-ий аварга АНУ-ын нэрт теннисчин Энди Роддик (26) нэгдүгээр тойрогт Францын Николасу Маюд (40) 3:6, 3:6, 6:4, 6:2-аар ялагдаж тэмцээнээ дуусгалаа. 2004, 2005, 2009 оны “Уимбльдон”-ы дэд аварга, дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж явсан, өдгөө дэлхийн чансааны 26-д эрэмбэлэгдэж Энди Роддик ирэх сард болох “Уимбльдон”-ыг л хүлээх хэрэг үлдлээ. Өдгөө дэлхийн чансааны 89-д эрэмбэлэгдэж буй Францын Маю дараагийн тойрогт Словакийн Клижантай учраа таарчээ.

Мөн ОХУ-ын Николой Давыденко (47) Италийн Сэппид 3:6, 6:7, 5:7-аар, Александр Богомолов (46) Францын Клеманад (139) 2:6, 6:3, 6:4, 6:7 (2:7) –аар ялагдал хүлээсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн тэргүүн теннисчин Беларусын Виктория Азаренка хүндхэн тоглолтыг хийж хоёрдугаар тойрогт шалгарлаа. 2012 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, оны эхнээс /01.30/ дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж яваа түүний хувьд нэгдүгээр тойрогт дэлхийн чансааны 105-д эрэмбэлэгдэж буй Италийн Альберто Бриантийг хоёр цаг гаруйн эцэст 6:7, 6:4, 6:2-аар буулган авлаа. Азаренка хоёр дахь сэтэд 4:0-ээр хожигдож явсан ч тоглолтыг гайхалтай эргүүлж тоглолтыг 6:4-ээр өөрийн болгосон билээ.

Италийн Пеннетта (18) Тайваны Су Вей Хсиег (64) 6:7 (3:7), 6:4, 6:2-аар, АНУ-ын Стивенс (79) дэлхийн чансааны 37-д эрэмбэлэгдэж буй ОХУ-ын Екатерина Макароваг 6:4, 7:6 (8:6)-ийн харьцаагаар буулган авсан байна.

"Ролланд Гаррос"-ын 2010 оны аварга, 2011 оны дэд аварга Италийн Франческо Скьявоне нэгдүгээр тойрогт дэлхийн чансааны 72-т эрэмбэлэгдэж буй өдгөө 42 настай Японы Кимко Датэ Крумотог 6:3, 6:1-ийн харьцаагаар буулган авсан байна.

Дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Польшийн Агнешка Радванска Сербийн Йовановскиг 6:1, 6:0-ийн харьцаагаар буулган авсан ч хоёрдугаар тойрогт “Их дуулга”-ын долоон түрүүт Винус Уильямстай оноолт таараад байна. Винус, Радванска нар өнгөрсөн гуравдугаар сард “Sony Ericsson Open”-ий хагас шигшээд таарахад Радванска 6:4, 6:1-ээр буулган авч байсан байна. Энэхүү тоглолт хоёрдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолтын нэг болоод байна.

Дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй ОХУ-ын теннисчин Мария Шарапова дэлхийн чансааны 78-д эрэмбэлэгдэж буй Румыний теннисчин Александру Каданцуг 6:0, 6:0-ийн харьцаагаар 48 минутад буулган авсан байна.

Францын Виржини Раззано АНУ-ын Серена Уильямсыг 4:6, 7:6, 6:3-ийн харьцаагаар буулган авлаа. Дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдэж буй, "Их дуулга"-ын 13 түрүүт АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс чансааны 115-т эрэмбэлэгдэж буй Раззанод ялагдсан нь нэгдүгээр тойргийн хамгийн том дуулиан боллоо. Хэдийгээр Серена ганцаарчилсан төрлөөс хасагдаж байгаа ч холимог хосын төрөлд нутаг нэгт Боб Браунтой хослон тоглох билээ.

Маргаашаас “Их дуулга”-ын хоёрдугаар тойргийн тоглолт эхлэх билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж