ОХУ эхлээд уг тогтоолыг дэмжихээс татгалзаж, “Үүнийг Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг явуулга, өдөөн хатгалга байж магадгүй” хэмээж байв. НҮБ дэх Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Александр Панкин “Сирийн Засгийн газрын арми тийшээ огт очоогүй” хэмээн, эрх баригчдаа дэмжлээ.
НҮБ болон Арабын лигийн орнуудын тусгай төлөөлөгч Кофи Аннан зөрчлийг зохицуулахаар өчигдөр Дамаск хотод очиж, Сирийн Ерөнхийлөгч Асадтай биечлэн уулзсан байна. АНУ дээрх харгислалыг ашиглан, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг Йемений хувилбараар түлхэн унагах талаар Оростой тохиролцохыг хүсч байгаа талаар Израилийн “The Jerusalem Post”, АНУ-ын “Нью-Йорк Таймс”, “Таймс” сонин бичжээ. Энэ талаар Оросын депутат, Ерөнхий сайд Д.Медведевийн туслах Михаил Маргелов “Сирийн Засгийн газар хэн нэгэнд таалагдахгүй байж болно. Саяхан энд болсон сонгуулийг өөр өөрөөр үнэлсэн ч болно. Гэхдээ өнөөгийн Засгийн газрыг өөрчилж солих асуудлыг бид шийдэхгүй” хэмээжээ.
Дашрамд сонордуулахад “Росбалт” сайтын мэдээлснээр Сирийн босогчид тавдугаар сарын 25-нд улсынхаа өндөр албан тушаалтнуудад хор өгч алахыг оролдсон байна. Тэдний дунд Сирийн Батлан хамгаалахын сайд Дауд Ража, дэд сайд Асеф Шаукат, Дотоод хэргийн сайд Мухаммад аш Шаар, Асадын дүүгийн нөхөр Бушр нар байжээ. Тэд эмнэлгийн тусламж яаралтай авсны хүчинд амьд үлдсэн байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”