“Амьдрал чамаас уйдаагүй” олон ангит кино гарна

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

“Амьдрал чамаас уйдаагүй” олон ангит кино гарна

“Их хүрээ” уран бүтээлийн нэгдэл зохиолч Магваны Эрдэнэбатын зохиолоор “Амьдрал чамаас уйдаагүй” нэртэй телевизийн 30 ангит кино хийхээр болжээ. Киноны ерөнхий найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, “Их хүрээ” уран бүтээлийн нэгдлийн захирал, СТА М.Түвшинхүү ажиллаж байгаа юм байна. “Амьдрал чамаас уйдаагүй” киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин Д.Хосбаяр, жүжигчин Г.Эзэнмөнх, СУИС-ийн төгсөх курсын оюутан Б.Ариунцэцэг, ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Б.Тунгалаг, гавъяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, СТА Н.Отгонтогос, Б.Нармандах гээд нийт тавиад уран бүтээлч тоглож байгаа гэнэ. Киноны зураг авалт тавдугаар сарын 20-ноос  эхлэн, хоёр сар үргэлжлэхээр төлөвлөжээ. Киноны уран бүтээлчид энэхүү олон ангит киног ашгийн бус цэвэр уран бүтээлийн сэтгэлгээн дээр хийгдэж байгаа бөгөөд аливаа уран бүтээлийн мөнхийн сэдэв болох хайр дурлалын сэдэв дээр зангилагдан олон санаа давхцаж орж ирж байгаагаараа онцлог гэв. Тэд киногоороо хотын амьдралын тухай, гэр хороолол, орон сууцны зааг ялгаа, залуусын үүнд хандах хандлага, хот тохижилт, барилгажилт гээд нийгэмд хүндхэн байгаа сэдвээр үзэгчиддээ хөндөж дуугарах үүднээс уран бүтээлээ хийж байгаа ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж