Г.Намсрайжавыг 3 сар баривчлахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Г.Намсрайжавыг 3 сар баривчлахаар боллоо

Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавыг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. 

Шүүх хуралд шүүгчээр Д.Хуланхүү оролцсон байна. Шүүх бүрэлдэхүүн Г.Намсрайжавт 3.1 сарын баривчлах ял оноожээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгажээ.

Сануулахад, Г.Намсрайжав нь өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” захын баруун урд уулзварын орчим зорчиж явахдаа албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн юм. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгасан бөгөөд зодуулсан цагдаа толгойдоо хүнд гэмтэл авсан байна.

                            Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж