
Лю Зижүнь өнгөрсөн авилгын хэрэгт нэр холбогдсоноос албан тушаалаасаа огцорсон аж. Өнгөрсөн долоон сард Хятадад хурдан галт тэрэгний осол гарахад Төмөр замын сайд олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан байна. 2003 онд Хятадын Төмөр замын сайдаар томилогдсон Лю Зижүнь улс орныг хамарсан төмөр замын сүлжээг байгуулахад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан билээ.
Түүнийг бүх Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээний төслийг хэрэгжүүлэх үедээ авилга авсан гэж сэжиглэж байгаа юм байна. Хятадын “People"s Daily” сонинд түүний гэмт үйлдэл эдийн засгийн өсөлт болон нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн гэж шүүмжилжээ.
Н.ЭНХ