Samsung компанийн iPhone-той өрсөлдөхүйц хэмжээний нэгэн шинэ брэнд болох Galaxy S3-ыг Европын зах зээлд худалдаанд гаргалаа.
Эхний ээлжинд Европын 28 оронд худалдаалж эхлээд байгаа ба дэлхийн зах зээлд борлуулалтаараа тэргүүлэх, iPhone-ы амжилтыг эвдэнэ гэж төлөвлөөд байгаа аж.
Galaxy S3 нь Aндройд үйлдлийн системээр ажиллах бөгөөд 4.8 инчийн дэлгэцтэй буюу iPhone-оос том дэлгэцтэй юм.
Лондоны худалдааны зарим төлөөлөгчид уг брэндийг дүгнэхдээ iPhone-оос борлуулалтаараа давах өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн болж чадсан хэмээн дүгнэж байгаа юм байна. Ирэх зургадугаар сараас Galaxy S3 шинэ брэнд дэлхийн 145 улсад худалдаалагдаж өөрийн хэрэглэгчдийн хүрээг тэлэх юм байна.
Э.АНХТУЯА