Энэ нь хоёр орны хүмүүс ам.доллараар дамжуулж худалдаа хийхээ болино гэсэн үг юм.
Хятад, Японы харилцаа хурцдах үе байдаг ч худалдааны том түнш орнууд хэвээр аж. Хятадын Төв банк гадаад валютын арилжааны шинэ тогтолцоог ирэх сараас нэвтрүүлнэ гэж мэдэгджээ.
“Үүний гол зорилго нь доллараас хамаарах байдлыг багасгах явдал юм” гэж Хонконгийн Credit Agricole CIB банкны төлөвлөлт хариуцсан менежер Дариус Ковалсзик ярьсан байна.
Мөн тэрбээр “Хоёр орны хооронд их хэмжээний худалдаа явагддаг. Иенийг сонгосон нь бусад мөнгөн тэмдэгтээр хийх худалдааны хэмжээг нэмэгдүүлэх зорилготой” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятад Японы төрийн тэргүүнүүд зах зээлийн зарчмаар хоёр орны мөнгөн тэмдэгтээр хийх шууд худалдаа явуулахыг харилцан зөвшөөрсөн байдаг.
Хятадын банкны салбарынхан энэхүү алхам нь мөнгөн тэмдэгтийн үнийн хэлбэлзэл буурах мөн хоёр талын харилцан тохиролцсон гэрээ хэлэлцээр, худалдаа наймааг дэмжихэд түлхэц болно гэж үзсэн байна.
Япон улсын Санхүүгийн сайд Жүн Азуми “Үүнийг Токио ба Шанхайгийн хооронд зургаадугаар сарын нэгнээс эхлэн мөрдөнө” гэж Reuters агентлагт мэдээлсэн байна.
Мөн тэрбээр “Гуравдагч орны мөнгөн тэмдэгтгүйгээр наймаа арилжаа явуулах нь үнийн хэлбэлзлийг бууруулж, санхүүгийн байгууллагуудын төлбөр төлөхөд гарах эрсдлийг багасгах ач холбогдолтой гэж ” нэмж хэлсэн байна.
“Энэ нь хоёр орны хоорондох мөнгөн тэмдэгтийн тав тухыг хангаж, Токиогийн зах зээлийг бэхжүүлэхэд туслах болно” гэсэн байна.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “Энэ бол Хятад улс АНУ-н доллараас гадна юаньтай их хэмжээний шууд худалдаа хийхийг зөвшөөрсөн нь анх удаа юм” гэж мэдээлж байна.