1. СХТТШ-ын Бүртгэл явагдах хугацаа: 2012 оны 6 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд (3 өдөр)
Бүртгэх цаг: 09:00-13:00, 14:00-18:00 (ажлын цагаар бүртгэнэ)
2. Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дээр өөрийн биеэр, холбогдох бичиг баримттайгаа ирж бүртгүүлнэ)
3. Бүртгэх тоо: 10000 иргэнийг бүртгэнэ.
4. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
- 18-39 настай байх (1972 оны 8-р сарын 27-аас 1994 оны 8-р сарын 26-ны өдрийн хооронд төрсөн байх)
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
- Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
- Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
- БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх
- БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх
- Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ г.м/
4. Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
Иргэний үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт аль эсвэл Гадаад паспортын эх хувь, хуулбарын хамт /гадаад паспорттой бол давуу тал болно/
- Иргэний үнэмлэх болон гадаад паспорт хүчин төгөлдөр хугацаатай, сунгалт хийгдсэн байх
3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
- Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагтай адилхан буюу тухайн зураг нь байвал сайн.
Шалгалтын хураамж төлсөн баримт
- Шалгалтын хураамж: 24 америк доллар /Шалгалтын зар гарсан өдрийн Монгол банкны албан ханшаар төгрөгт хөрвүүлэн тооцно/
- Дансны дугаар: Хадгаламж банк 10210022222 тоот данс,
- Хүлээн авагч байгууллага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Бүртгэлд хамрагдсан иргэн хүндэтгэн үзэх шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол хураамжийг буцаан авах нэхэмжлэхээ бүртгэлийн хугацаанд гаргасан тохиолдолд буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаан олгохгүй)
1. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах өдөр, хугацаа:
- Улаанбаатар хотод 2012 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдөр зохион байгуулна. Шалгалт 2 ээлжээр явагдана.
-1-р ээлж 10:30-11:40 цагт,
-2-р ээлж 15:00-16:10 цагт
- СХТТШ өгөх өдөр, цаг, шалгалт авах газрыг бүртгүүлэгч тус бүрээр 2012 оны 08 дугаар сарын 20-нд ХХҮГ-ын зарлалын самбар, www.hh.gov.mn вэб сайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан нийтэд зарлан мэдээлнэ.
- Бүх шалгуулагч заасан хугацаанд (1-р ээлж 09:30, 2-р ээлж 14:00 цагт), шалгалт өгөх заасан газар, өрөөнд бэлэн байна. (Хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй, шалгалтыг нөхөн авахгүй болно)
2. Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг, зүйлс:
Шалгалтанд орох хуудас (бүртгүүлсэн өдөр бүртгэсэн газраас олгоно)
Иргэний үнэмлэх эсхүл Гадаад паспорт
- Иргэний үнэмлэх, Гадаад паспорт хүчин төгөлдөр хугацаатай, сунгалт хийгдсэн байна.
- Шалгуулагчийн гадаад паспорт нь бүртгүүлэх үедээ хуулбарыг нь өгсөн гадаад паспорттай адил байх ёстой
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа 3 жилээс дээш байна.
Хар өнгийн тосон болон үзгэн бал /өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд тестийн машин уншихгүй/
5. Шалгалт авах, дүнг зарлах:
- Шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэнэ. 80-аас дээш оноо авсан иргэд дундаас хамгийн өндөр оноо авсан дарааллаар шалгаруулан, эхний 4900 шалгуулагчийг тэнцүүлнэ.(Аж үйлдвэрийн салбарт 4900)
- Шалгалтын дүнг 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ХХҮГ-ын зарлалын самбар, www.hh.gov.mn вэбсайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан зарлан мэдээлнэ.
- Шалгалтын онооны хүчинтэй хугацаа (шалгалтанд тэнцэгсэд) шалгалтын дүнг зарласанаас хойш 2 жил байна. (2012 оны 9-р сарын 7-ноос 2014 оны 9-р сарын 6)
Дэлгэрэнгүй мэдээллийг: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, ХХҮГ-ийн www.hh.gov.mn вэбсайт, ХХҮГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн 70139022 утас, ХТБ-ийн 7012-1285 утас болон www.hudulmur.mn, www.monkor.net вэбсайтаас авч болно.
Хаяг: ХХҮГ: Хан-Уул дүүрэг 2-р хороо /хуучнаар гутлын үйлдвэрийн баруун талд 6 давхар барилга/
ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХЭЛТЭС