Поп дива Сараа энэхүү тоглолтоо хийнэ гэж төлөвлөөгүй байсан ч найзууд болон фенүүдийнхээ хүсэлтээр гэнэтийн байдлаар хийж, тэдэнтэй уулзсандаа баяртай байгаагаа тоглолт дээрээ хцваалцсан. Тэрбээр саяхан Европын орнуудаар өөрийнгарын шавь, дуучин Л.Насанбуян, “Шар айраг” хамтлагийн гитарчин, дуучин Н.Буянаа нартай “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтоо фенүүддээ хүргээд ирсэн бөгөөд энэхүү тоглолтоо энэ үдэш дахин найз нөхөд, фенүүдийнхээ хамт халуун дотно яриа өрнүүлэн гэрэл зургаа хамтдаа татуулан гарын үсгээ бэлэглэн цомгоо хямдруулсан буюу үндсэн үнээр нь хүргэж байсан юм. Түүний гэнтийн баярыг хуваалцахаар ая зохиогч Б.Ангирмаа, Төгөлдөр сангийн тэргүүн, Х.Отгонтуяа, “Киви” хамтлагийн гурван бүсгүй, “New Star” студийн захирал Л.Энхмандах8 жүжигчин Н.Батцэцэг гээд олон зочид хүрэлцэн ирсэн байлаа. Энэ л үдэш зууны манлай эстрадын дуучин Сараа “Аргагүй монгол аялгуу”, “Инээмтгий хүн” зэрэг цомогтоо орсон сэтгэл догдуулсан аялгуу, хит дуугаараа үзэгчдийг баярлуулсан юм. Түүний үзэгч, фенүүд үнэхээр “VIP” байсан шүү.
“Сэтгэл догдлуулсан үдэш” тоглолтын гэрэл зэргийг ЭНД дарж үзнэ үү.