ОУ-ын иргэний нисэхийн Зөвлөлийн Ерөнхийлөгч бараалхав

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

ОУ-ын иргэний нисэхийн Зөвлөлийн Ерөнхийлөгч бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ОУИНБ) Зөвлөлийн Ерөнхийлөгч Роберто Кобе Гонзалесийг Монгол Улсад ажлын айлчлал хийж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОУИНБ-ын Зөвлөлийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад айлчилж буйд нь талархал илэрхийлэн тавтай морилохыг хүслээ. Дараа нь ноён Р.К.Гонзалес айлчлалынхаа Ерөнхийлөгчид танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “ОУИНБ-ийн зөвлөлийн Ерөнхийлөгчийн хувьд гишүүн орнуудынхаа харяъалах салбарын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Бид нислэгийн аюулгүй ажиллагааны чиглэлээр олон улсын байгууллагаас хийгдсэн аудитын хоёр шалгалтын үр дүнтэй биечлэн танилцахаар ирсэн. Энэ нь нэг талаас монголын иргэний агаарын тээврийн үйл ажилалгаанд томоохон шалгалт хийж байгаа. Нөгөө талаас монголын иргэний агаарын тээврийн салбарын гадаад дотоод нэр хүнд өсч байгаатай холбогдуулж хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм. Олон улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ дэлхийн дунджаар 57 хувьтай байгаа. Харин Монгол Улсын хувьд хоёр удаагийн аудитын шалгалтын нийлбэр дүнгээр 88 оноо авсан нь дэлхийн хэмжээнд 15 дугаар байрт, Азидаа эхний 5 дугаар жагсаад байна. Энэ нь Монгол Улс амжилттай байгаагийн илрэл, цаашид энэ амжилтаа буруулахгүй байхыг хичээх хэрэгтэй” хэмээв. 

Мөн тэрээр хэлэхдээ, “Одоогийн байдлаар монголд жилдээ нэг 1 сая орчим зорчигч иргэний агаарын тээврээр үйлчилүүлж байгаа бөгөөд улс орны эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс шалтгаалж энэ тоо 2016 он гэхэд 1.6 сая болтлоо нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ хурдад тохируулан Монголын Иргэний агаарын тээврийн салбар сайн ажиллах ёстой” гэдгийг онцлов.  

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын иргэний агаарын тээврийн салбар олон улсад сайн үнэлгээ авч байгаад сэтгэл өндөр байгаагаа хэлээд шинээр нисэх буудал барих, үйлчилгээ, аюулгүй ажиллагаан дээрээ илүү ахиц гарган ажиллах ёстойг онцлов.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн Ерөнхийлөгч Роберто Кобе Гонзалесийн ОУИНБ болон Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Найрамдал” медалиар шагнав. 

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж