“Ану хатан” киноны зураг авалт үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

“Ану хатан” киноны зураг авалт үргэлжилсээр

Түүхэн сэдэвт “Ану хатан” киноны анхны зураг авалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Тэрэлжид эхэлсэн.

1695 оны өвөл Тэрэлжид байсан Галдан хааны цэргийн отогт  Ховдын тэртээгээс Ану хатан  их хөсөг хөдөлгөн нүүж ирж байгаа тухай уг хэсэгт гардаг аж.

Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бүтээж буй уг киноны зөвлөх болон ерөнхий найруулаар нь Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, жүжигчин Т.Алтантуяа, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Ж.Цог, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг нар ажиллаж байгаа юм.

Киноны гол дүрд буюу Ану хатанд “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба нар тоглож байгаа юм. “Ану хатан” киноны зураг авалт одоогоор 65 хувьтай буюу кино графикийн дагуу явагдаж байгаа гэнэ.

Саяхан тэдний зургийн талбайд Францын “GEO” сэтгүүлийн сурвалжлагч, гэрэл зурагчныхаа хамт саатжээ. Тэд монголын залуучуудын тухай нийтлэл бичиж байгаа бөгөөд тэдний зураг авалтын талбайтай танилцаад монголын кино урлаг нь дэлхийн кино урлагийн техник технологийн түвшинд байгааг онцолж хэлсэн аж.

“Ану хатан” киноны зураг авалтын явц дахь гэрэл зургуудыг ЭНД дарж үзнэ үү.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж