Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал хойшиллоо

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн даргыг шүүх хурал ирэх зургадугаар сарын 6-ныг хүртэл дахин хойшиллоо.

Шүүх хурал өглөө 10.00 цагт товлогдсон ч шүүгдэгчид ирээгүйгээс хүлээгдээд байсан юм. Өдрийн 13.00 цагийн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгээс, харин Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн Нэгдүгээр эмнэлгээс шүүх хуралд оролцуулахаар Цагдан хорих 461 дүгээр ангид авчирсан юм.

Харин шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шүүх хурлыг 10 хоногоор ийнхүү хойшлууллаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж