Иргэдийн шударга шүүхээс мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Иргэдийн шударга шүүхээс мэдээлэл хийлээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнгөрсөн оны долдугаар сарын 18-нд Г гэгч бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл түүний эгч Л.Чулуунцэцэг болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд энэ хэрэгт хамааралтай С.Одончимэг, О.Баярсайхан мөн Одончимэгийн дүү нь гэх гурван гэрч байсан. Шүүх нэхэмжлэгч Л.Чулуунцэцэгт хоёр өмгөөлөгч зааж өгсөн ч тодорхой шалтгааны улмаас өмгөөлөгчид өмгөөлөл явуулахаас татгалзсан байна. Тиймээс Х.Бат-Ялалтыг өөрийн өмгөөлөгчөөр авахыг хүссэн боловч Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа зөвшөөрөөгүй аж. Энэ хэргийг анх П.Энхболд мөрдөж байсан ч хэт нэг талыг барьсан гэж үзээд сольсон байна. Энэ мэтээр хэрэг сунжирсаар өдий хүрч байгаа аж. Тиймээс Л.Чулуунцэцэг өмгөөлөгч Х.Бат-Ялалтаар өмгөөлүүлэх хүсэлтээ дахин өгөх гэж байгаа аж. 

Д.МАРГАД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж