Перугийн Куско хотод онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Перугийн Куско хотод онц байдал зарлажээ

Уул уурхайн олборлолтыг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан хөдөлгөөний улмаас Перугийн Куско хотод онц байдал зарлажээ

Перугийн Засгийн газар уул уурхайн олборлолтыг эсэргүүцсэн жагсаалын долоо дахь өдөр, хоёр жагсагч амиа алдсаны дараа өмнөд Андын нуруудын бүс нутагт онц байдал зарлажээ. Тус улсын хууль тогтоох дээд байгууллага Эрх чөлөөний ассамблейн хурлыг түр зогсоож, цагдаа нарын хүчийг нэмэгдүүлжээ.

Куско хотын ойролцоох Эспинар тосгонд цагдаа нар, эсэргүүцэгчдын хооронд гарсан мөргөлдөөний улмаас цагдаагийн 70 гаруй ажилтан шархатсан байна. Перугийн зэсийн уурхайд цалин хөлс болон байгаль орчны асуудлаас болж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн аж. Перугийн Засгийн газар олон нийтийн шаардлагыг биелүүлэхийн тулд онц байдал зарласан хэмээн мэдэгджээ. Онц байдал 30 хоног үргэлжлэх бөгөөд   Ерөнхийлөгч Ольянта Умалаг эрх бариснаас хойшхи арван сарын хугацаанд уул уурхайн олборлолтыг эсэргүүцсэн хөдөлгөөн хоёр дахь удаагаа гарч байгаа юм байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кахамаркагийн нутгийн хойд хэсэгт Америкийн компанийн алт их хэмжээгээр олборлох үйл ажиллагааг эсэргүүцэж жагсахад бас   иргэний эрхийг бас хязгаарлаж байсан байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж