Баянгол дүүргийн XX хорооны нутагт байрлах "Хорго цагаан" ХХК-ийн байранд нууцаар хуурамч архи үйлдвэрлээд байна гэсэн мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу шалгахад тус дүүрэгт оршин суух 38 настай Н тэргүүтэй 11 хүн ямар ч зохих зөвшөөрөлгүй "Аяны дугараа" гэдэг хуурамч архийг үйлдвэрлэн, худалдаалж байхыг нь илрүүлсэн байна. Тэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, чийгтэй мөөгөнцөртсөн байранд шөнийн цагаар архиа үйлдвэрлэж дэлгүүрүүдээр борлуулдаггүй, хувь хүмүүст худалдаалдаг байжээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэргийг шалгаж байгаа боловч хэргийн гол эзнийг олоогүй байна.
О.САЙХАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин