Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр

Энэ өдөр Монгол цэрэг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 10 жилийн ой тохиож байгаа юм. Монгол Улс 2002 оноос НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчид, цэргийн багаа илгээж эхэлснээс хойш ийнхүү 10 жил өнгөрчээ. Хамгийн гол нь энэ хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд Монгол дайчдын гүйцэтгэх чиг үүрэгт зарчмын өөрчлөлт орсон явдал юм. Өмнө нь голдуу харуул хамгаалалт, ажиглагчийн үүрэгтэй оролцож байсан бол Монгол цэргийн багийн үүрэг оролцоо 2009 оноос өргөжиж, шинэ чиглэлтэй болсон юм.

Энэ үйл явдалтай уялдуулан Мөрөөдөл зуслангийн хамт олон нийслэлийн тэргүүний 41-р цэцэрлэгийн багачуудын дунд “Энхтайвныг бүтээцгээе” уриан дор ийнхүү бүтээлийн уралдаан зохион байгуулж үзэсгэлэн гаргасан юм.

Батлан хамгаалахын салбарт гарсан олон дэвшил, өнөөгийн амжилт нь Батлан Хамгаалахын сайд асан Л.Болдтой салшгүй холбоотой гэж үзсэн учраас уралдааныг зохион байгуулагчид нь түүнийг өнөөдрийн үйл ажиллагаанд урьжээ.

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан нэгэн мэдээлэл дуулгахад Монгол Улс тун удахгүй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг хандивлагч ТОП 20 орны тоон эгнээд багтахаар болж буй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж