Тэд хөндлөнгийн нүднээс далд, тайван амрахын оронд Сикстины дацан, Колизей, Испанийн шат зэрэг Ром хотын түүхэн дурсгалт газруудаар аялах идэвхтэй хөтөлбөрт хамрагджээ. Гэхдээ Ромын иргэдийн баталж буйгаар хос хоёр Италийн люкс ангиллын бус жирийн зочид буудалд буусан байна.
Тэдний бал сар тийм ч таатай биш болж буй талаар тэрбумтны гэргийн найзууд хэвлэлийнхэнд дэлгэжээ. Миссис Цукерберг “Нөхөр маань юу ч сонирхохгүй юм. Олон цагийн турш Блекберрийнхний хэн нэгэнтэй утсаар ярьж, намайг ч тоохгүй байна. Түүнийг асуудалтай байгааг би ойлгохыг оролдож байна. Гэхдээ ажил хэргийн асуудлаас гадна тэр бас найз нөхөдтэйгээ байнга интернэтээр харьцдаг” хэмээн найзууддаа гомдоллосон байна.