Одоогоор 56 тахь нутаглаж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Одоогоор 56 тахь нутаглаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын тахь групп нь Хятадын Шиньжан Уйгарь муж дахь “Жимсарын тахь үржүүлэг”-ийн газраас энэ сарын 21-23-нд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн “Тахийн ус” хэмээх газарт 4 эр тахь нутагшуулжээ. Уугуул нутагтаа бүрэн устсан монгол тахийг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 1992 оноос хойш сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чавдартай болгоход чиглэсэн ажлууд хийгдэж байгаа гэнэ. Мөн түүнчлэн тус Дархан цаазат газрын говь, цөлийн экосистемийг судлах, унаган төрх байдлыг нь хадгалан үлдээх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой ажиллаж байгаа ажээ. Одоогоор тахийн талд 56 тахь нутаглан амьдарч байгаа юм байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж