Фукушимагийн загас хорджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Фукушимагийн загас хорджээ

Фукушимагийн атомын цахилгаан станцын цацраг туяанд хөх туна загас хордсон тухай BBC агентлаг мэдээллээ. Калифорнийн далайн эргээс барьсан хөх туна загаснууд нь өнгөрсөн жил Фукушимагийн атомын цахилгаан станцын сүйрлийн улмаас алдагдсан цацраг идэвхит туяанд хордсон болохыг тогтоожээ.

Тэдгээр загаснууд  Калифорнийн  далайд хүрэхээс өмнө Японы цацраг туяанд хордсон далайн усанд байсантай холбоотой юм. загаснууд нь цацраг идэвхит туяанд  гүн хордсон байсныг судлаачид тогтоожээ. Гэсэн хэдий ч их хэмжээгээр хордсон туна загасны төрөл зүйлийг хэрхэн хамгаалах арга замыг хайж байна.

Нью Йоркийн Истон Брукийн их сургуулийн загас судлаач Николас BBC телевизэд ярилцлага өгөхдөө: “Хэдийгээр эдгээр загаснууд нь өөрсдийн төрөл зүйлээсээ олон мянган миллийн хол байгаа авч туна загасны төрөл зүйлийг хамгаалах цогц арга хэмжээ хэрэгтэй. Энэ бол бүс нутгийн хамгийн тулгамдсан эко асуудал юм” хэмээн мэдэгдсэн байна. Эрдэмтдийн илтгэл болоод ярилцлага тус сургуулийн “эрдэм шинжилгээний” сэтгүүлд нийтлэгджээ.

2011 оны наймдугаар сард Сан Дэйгогийн 15 туна загасны булчингийн эсэд хийсэн судалгаагаар Фукушимагийн атомын цахилгаан станцын хорт туяаны нөлөөнд уг загаснууд өртсөнөөс хойш хагас сар өнгөрсөн  байжээ. 

Эдгээр загаснууд нь Номхон далайн баруун өмнөд хэсэгт ирж идээшихээс өмнө  эх загаснууд нь Японы далайн усанд амьдарч байсантай холбоотой бөгөөд дээрх туршилтанд орсон загаснуудад цацраг идэвхит изотопын хэмжээ 134-137 байжээ. Энэхүү хэмжээ далайн амьтдын төрөл зүйлийг устгахад хангалттай хэмжээ юм.

Э. АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж