Уилл Смитийн “Хар хувцастнууд-3” АНУ-д ашиг орлогоороо сүүлийн хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байсан шилдэг баатруудын тухай инээдмийн киног бут цохилоо.
Энэхүү адал явдалт кино нь “Memorial Day” хэмээх Америкийн дайчдын дурсгалыг хүндэтгэх баярын өдрүүдээр 55 сая ам.долларын ашиг олсон юм.
“The Avengers” кино нь 37 сая ам.долларын орлогоор хоёрдугаар байранд орсон байна. Гэхдээ энэ кино Америк ба Канадад нийтдээ 500 гаруй сая ам.долларын ашиг олсон дөрөв дэх кино юм.
“The Avengers” кино нь одоогоор 514 сая долларын ашиг олсноороо АНУ-ын бүх цаг үеийн хамгийн их ашигтай кино жагсаалтад “Хар хүлэг баатар”,”Титаник”, “Аватар”ын араас бичигджээ.
“Хар хувцастнууд” киноны тагнуул “J”-н дүрийг жүжигчин Уилл Смит, тагнуул “K”-н дүрийг Томми Ли Жонс нар бүтээсэн бөгөөд тэд харь гаригийн цаг хугацаагаар аялж, шинэ дайснуудтай тулалдаж буйгаар киноны үйл явдал өрнөдөг. Залуу төлөөлөгч “К”-н дүрийг жүжигчин Жош Бро́лин бүтээсэн байна.