
Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Төмөр-Очир “Манай эмнэлгийн эмч нар болон ШШГЕГ-ынхан хуралдаад Ч.Амарболд, О.Зоригт нарыг Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлэхээр боллоо” гэж мэдэгдлээ. Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн даргыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болохоор товлогдсон ч Ч.Амарболд, О.Зоригт нарыг хүлээн, одоо болтол эхлээгүй байгаа юм.
Д.ЖАРГАЛ