Энэтхэгийн Нью-Дели хотноо тавдугаар сарын 25-27-нд болсон Хари Рамын анхдугаар гран-при тэмцээнд зодоглосон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас эмэгтэйчүүд багаараа түрүүлж, цомын эзэд болжээ. Нью-Дели хотын захиргаанаас зохион байгуулсан тус тэмцээнд Монголын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцсон юм.
Эмэгтэй тамирчдаас 55 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа, 72 кг-д Гавьяат тамирчин О.Бурмаа нар алт, 48 кг-д ОУХМ Б.Даваасүрэн, 59 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд ОУХМ Ш.Түмэнцэцэг, 67 кг-д ОУХМ Ц.Баярзаяа нар хүрэл медаль хүртсэнээр нийт 54 оноотой болж, 23 орны багийг манлайлжээ. Монголын багийн араас АНУ /53 оноо/ болон Японы баг тамирчид /49 оноо/ удаалсан байна.
С.ЦЭЛМЭГ