-Нярайн халдвар гарсан нь тогтоогдсон гэсэн. Хэчнээн хvvхэд энэ халдварыг авсан юм бэ?
-Єнгєрсєн долоо хоногийн пvрэв гаригт нярайн халдвар авсан байж болзошгvй гурван хvvхдэд шинжилгээ хийснээр халдвар авсан болохыг тогтоосон. Эдгээр гурван хvvхэд сар нь гvйцээгvй дутуу тєрсєн нярай юм.
-Хvvхдvvдийн биеийн байдал одоо ямар байгаа бол. Эмчлэгдэх vv?
-Хvvхдvvдийн биеийн байдал одоогоор тогтвортой байгаа. Эмнэлгийн зvгээс шаардлагатай арга хэмжээ авч, эмчилгээ хийж байгаа. Хvvхдvvдийг Эх хvvхдийн эрvvл мэндийн vндэсний тєв рvv шилжvvлсэн. Эмчилгээний vр дvн тухайн хvvхдийн биеийн онцлогоос шалтгаална.
-ЭХЭМVТ хvлээж авахгvй гэсэн тухай мэдээлэл гадуур тарсан. Яагаад тэгсэн юм бол?
-Эх нялхсын тєв єнєєдєр маш их ачаалалтай байгаа. Манайх ч ялгаагvй их ачаалалтай байна. III амаржих газар засвартай байгаа болохоор манайхаар vйлчлvvлэгчдийн тоо нэмэгдсэн.
-Нярайн халдвар гарах гол шалтгаан нєхцєл нь юу байв?
-“Яг ийм шалтгаанаар халдвар авлаа” гэж тодорхойлоход хэцvv. Эмнэлгийн ажилтнаас авав уу, эхээсээ юу, эмнэлгийн орчноос авав уу гэдгийг нарийвчлан тогтооход хvндрэлтэй.
-Гэхдээ энэ хvvхдvvд эхээсээ тєрєхдєє эрvvл байсан юм байгаа биз дээ?
-Тэр бол мэдээж. Хvvхэд эрvvл саруул тєрсєн нь тодорхой. Гэхдээ бид заавал нэг нян тараагчийг илрvvлэн гаргаж ирэхээс илvvтэй цаашид тархаахгvй байх, гурван хvvхдээ эндvvлэхгvй байх тал дээр анхааран ажиллаж байна. Ер нь нярайн халдвар дотроо 10-аад тєрлийн нянгаар халдварлаж болдог. Чухам аль нь болохыг ХЄСVТ-ийнхєн тогтоохоор ажиллаж байгаа. Шинжилгээний хариу гараагvй байгаа. Удахгvй гарах байх. Яг тогтсон хугацаа хэлж чадахгvй.
-Цаашид энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Мэдээж манай тєрхvvд, ЭХЭМVТ, ХЄСVТ, нийслэлийн эрvvл мэндийн байгууллагууд хамтран энэ євчнийг гаргахгvй байх тал дээр цаг ямагт анхааран ажилладаг. Одоогоор хамгийн гол нь халдварыг тархаахгvй байх нь чухал. Тархах боломжийг ерєнхийдєє тасалсан гэж ойлгож болно. Нэмж халдвар авсан хvvхэд байхгvй.
-Нянгийн халдвар авсан хvvхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ихэвчлэн биеэр нь улаан тууралтууд гарах, гэдэс нь дvvрэх гэх мэт шинж илэрнэ. Гэхдээ улаан тууралт гарсан л бол халдвар авсан гэж ойлгож болохгvй. Магадгvй хvvхэд халууцаад туурч болно. Гэхдээ иймэрхvv шинж тэмдэг илэрвэл эмчид хандах нь зvйтэй.
-Манай улсад ємнє нь ийм тохиолдол гарч байсан байх аа?
-Тиймээ 2010 онд гарсан. Энэ тєрлийн халдвар ер нь алаг цоог гардаг. Тэр болгон дээр хэвлэлийнхнийг дуудаж “За манайд нярайн халдвар гарсан шvv” гэж зарлаад байхгvй шvv дээ. Энэ талаар Эрvvл Мэндийн сайдын зvгээс тодорхой баримтлах бодлого, хуулийн заалт, тушаал шийдвэр гэж байгаа гэлээ.
Ямартай ч эхээсээ тєрєєд 10-хан хонож байсан нялх vрс нянгийн халдвар авсан нь vнэн аж. Эдгээр хvvхдийн биеийн байдал сайжирна гэдэгт итгэж хvлээх л vлдлээ. Гэхдээ тус эмнэлгийн дарга “Та, бид адилхан, хvvхдvvдээ эрvvл саруул байлгахын тєлєє санаагаа чилээдэг. Бид энэ цєєхєн Монголоо гурван саяд хvргэх юмсан л гэж ажиллаж байна. Энэ асуудлыг нэг их дуулиан болголгvй зєвєєр ойлгоорой” гэх маягийн зvйл хэлж байсан. Хэдийгээр эхээс дєнгєж тєрсєн хvvхдvvд нярайн халдвар авсанд хэн нэгэн буруутныг чичлэх нь гол биш ч хорвоод мэндлээд буруугvй хэрнээ хэн нэгний хариуцлагагvйгээс болж євчлєєд байгаа нялх vрсээ яаж хамгаалах вэ. Vvнд хэн буруутай вэ, тэр буруутан дахин ийм асуудал гаргахгvй гэх баталгаа хаана байна гээд олон асуулт хєвєрнє.
ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН ШУУДАН" СОНИН