Э.Бат-Үүлийн асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийн асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ гэв

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн эрхэм гишүүн Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын 45 гишүүн батламжаа гардан авах байсан ч татгалзлаа. Учир нь Э.Бат-Үүл гишүүнийг нэр дэвших ажиллагааг Нийслэлийн Ардчилсан намаас бүртгэх эсэх асуудлыг түр хугацаагаар хойшлуулаад байгаа юм байна.

Э.Бат-Үүл гишүүн Сэлэнэ аймагт ажиллаж байгаа бөгөөд дөрвөн жил хийсэн ажлаа, ямар шалтгаанаар нийслэлд нэр дэвших болсон зэргийг тайлагнаж яваа юм байна.

Энэ удаа УИХ-ын сонгуультай зэрэг болох Нийслэлийн ИТХ-ын сонгуульд намууд 30 нэр дэвшигчийг тойрогт, 15 нэр дэвшигчийг намын жагсаалтаар өрсөлдүүлэхээр сойж байгаа юм. Хэрэв Ардчилсан намаас НИТХ-д нэр дэвшихээр болсон Э.Бат-үүл гишүүнийг бүртгэх эсэх асуудлыг шийдэхгүй бол нэр дэвшигчийн батламжаа гардаж авахгүй гэдгийг Д.Ганболд хэллээ.

Харин Нийслэлийн Сонгуулийн хорооноос Э.Бат-Үүл гишүүнд тав хоногийн хугацаанд албан тушаалаасаа түр татгалзахыг хүссэн боловч өөрөө ямар нэг хариу өгөөгүй гэж мэдэгдлээ. Мөн хуулийн хугацаа нь өнөөдөр дуусах учраас Э.Бат-Үүл гишүний асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ үү гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос СЕХ, Улсын дээд шүүх, УИХ-ын Тамгын газарт асуулга хүргүүлсэн байна.

СЕХ, УИХ-ын Тамгын газраас энэ асуудлыг Нийслэлийн Ардчилсан намын хүрээнд шийдвэрлэх хариу өгсөн байна. Улсын дээд шүүхээс одоогоор хариу ирээгүй байгаа юм байна. Тиймээс энэ асуудлыг өнөөдөртөө багтааж шийдвэрлэнэ гэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж