Ч.Амарболд, О.Зоригт нарыг эмнэлгээс шилжүүлэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд, О.Зоригт нарыг эмнэлгээс шилжүүлэх гэж байна

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн даргыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болохоор товлогдсон ч одоо болтол эхлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанынхан Ч.Амарболд, О.Зоригт нарыг авч явж, нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт ирээд байгаа. Тус эмнэлгийн эмч нар өчигдөр “СБД-ийн шүүхэд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын биеийн байдал муу. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн магадлагаа бичиж явуулсан байна. Харин Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Ч.Амарболд, О.Зоригт нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэх хариу албан тоот ирүүлжээ.

Энэ үеэр Ч.Амарболдтой уулзаж, цөөн асуултанд хариулт авлаа.

-“Таныг Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлэх гэж байгааг юу гэж үзэж байна вэ?

-Монголд Шүүхийн байгууллага ажиллаж чадахаа больсон байна.

-Цагдаагийн дарга нар буудах тушаал өгсөн хүнээ нэрлэх ёстой гэж хэвлэлүүдээр бичээд байгаа?

-Тухайн үед бид нарт хэн ч галт зэвсэг хэрэглэ, бууд гэсэн тушаал өгөөгүй. Тийм байхад хэнийг тушаал өгсөн гэж худлаа хэлэх юм бэ. Тухайн үед бүх цагдаа нар резинэн сумтай буу хэрэглэсэн. Нэг ч галт зэвсэгтэй цагдаа байгаагүй. Тиймээс эхлээд тэр амиа алдсан иргэдийг хэн буудсан гэдгийг тогтоох ёстой. Тэрийг тогтоогоогүй байж буруутан хайж, бид нарыг шүүж байгаа нь хууль бус” гэв

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж