Амгаа шинэ клипээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Амгаа шинэ клипээ дэлгэлээ

“Нисванис” хамтлагийн Амгаа шинэ клипээ үзэгчдэдээ хүргэлээ. Түүний шинэ уран бүтээл хүнд рок дуу биш хөнгөн жанрын киноны дуу юм. Тэрбээр саяхан нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон Чапи, Суурийн дэлгэцийн анхны бүтээл “Маск” уран сайхны киноны  soundtrack буюу “Амьдралд хайртай яваарай” дууг клипжүүлэн дэлгэжээ. Уг дууны аяыг Г.Хишигбүрэн зохиож, үгийг  А.Төгсбаяр бичин “Imagination film”-ын уран бүтээлчид клипийг нь хийсэн байна.

 “Амьдралд хайртай яваарай” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж