Украйны фанатууд Ази залуусыг зоджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Украйны фанатууд Ази залуусыг зоджээ

Арваадхан хоногийн дараа эхлэх хөлбөмбөгийн “Евро-2012” тэмцээний тоглолтууд хөрш зэргэлдээ орших Польш болон Украйн улсад болох билээ. Хэдийгээр зохион байгуулагч орнууд аюулгүй байдлыг сайтар хангана гэж амлаж байгаа ч зарим хөлбөмбөгийн мэргэжилтнүүд тэдгээр орныг зорих эсэхээ сайтар бодох хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байгаа гэнэ. Тухайлбал, Английн шигшээ багийн ахлагч байсан Сол Кэмпбелл хөгжөөн дэмжигчдээ эдгээр орнуудад очсоноос тэмцээнийг зурагтаараа үзсэн нь дээр гэж хэлсэн байна. Түүний энэ анхааруулгыг баталсан нэгэн бичлэгийг ч ВВС агентлаг саяхан гаргажээ. Бичлэг дээр Украйны фанатууд ази гаралтай хөгжөөн дэмжигчдийг гадуурхан зодож байгаа дүрс тодорхой харагдаж байгаа юм. Тэдгээр ази залуус орон нутгийн багийг дэмжиж байсан хэдий ч арьс өнгөний үзэлтэй фанатуудад хэрцгийгээр зодуулсан бөгөөд гэмтэж бэртсэн тэдэнд цагдаа нар ч туслаагүй байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

М.НАСТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж