Хари Рамын нэрэмжит анхдугаар “Гранд-При” олон улсын тэмцээнд оролцсон 23 орноос Монголын эмэгтэй баг 54 оноогоор 1-р байр эзлэн алтан цом гардлаа.
АНУ 53 оноогоор 2-р байр, Япон 49 оноогоор 3-р байр эзэллээ.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа, 72 кг-ийн Гавьяат тамирчин О.Бурмаа хоёр алтан медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Даваасүрэн, 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд, 63 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, 67 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа хүрэл медаль хүртсэн.
Тус тэмцээнд оролцсон монголын багийн дарга МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Р.Ууганбаяр хамт олноо сайн удирдан зохион байгуулж амжилттай оролцлоо.
Мөн Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Баяр элчин сайдын яамны хамт олны дэмжлэг тус их байсныг хэлэхэд таатай байна.