АНУ хувьцааны “хуй салхи”

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

АНУ хувьцааны “хуй салхи”

АНУ-ын хувьцаа, хөрөнгийн биржийг зохицуулагчид цахим арилжаанд оролцож буй компьютерын программ, сүлжээнүүдийн зүгээс үүссэн хүндрэл, зохицуулагдаагүй асуудлаас болж эдийн засаг хямарч болохыг зохицуулах шаардлагатай тулгарч байна. АНУ-ын Хувьцаа, биржийн комисс цахим арилжаа хийж буй талуудын баримтлах технологийн шалгуурыг дахин үзэж, дүрэм журмыг нь тодруулж өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Тавдугаар сарын 6-ны өдрийн арилжааны үеэр Нью-Йоркийн “Dow Jones Industrial Average” хөрөнгө оруулалтын индекс хэдхэн минутын дотор есөн хувиар унасан. Энэ нь арилжаанд оролцож байсан талуудыг гэнэтийн цочролд оруулсан. “Ийм тохиолдолд Засгийн газрын зохицуулалтын агентлаг ямар арга хэмжээ авахыгаа сайн мэдэхгүй байна” гэж Вашингтон хотод байдаг “Georgеtown University” их сургуулийн санхүүгийн профессор James Allen ярьж байна.
“Технологи хууль зүйн зохицуулагчдаас хол түрүүлчихээд байна. Зохицуулагчид одоо хойноос нь гүйцэж очих хэрэгтэй. Ийм үзэгдлийг яаж зохицуулахыг тодорхойлохгүй бол ирээдүйд ийм явдал олон давтагдаж магадгүй” гэж АНУ-ын ТВ-үүдээр ярьж байна. Таван сарын 6-нд болсон хэдхэн минутын огцом уналтаас АНУ-ын хөрөнгийн бирж дээрх компаниуд нийлбэр дүнгээрээ нэг триллион ам.долларын алдагдал хүлээсэн гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж