
“Комакибалет” тоглолтыг “Монголын балетынхөгжил сан”, БСШУЯам хамтран Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хийж байгаагаараа онцлог юм. Тоглолтод Япон улсын “Комаки балет” компанийн 50гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжигчид, уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, түүний анд АНУ-ын иргэн, “Rhode Island Ballet”-ийн гоцлол бүжигчин Эмили Лоскокко нар оролцоно. Олон улсын чанартай энэхүү тоглолтыг хамт олон, оюутан сурагчид, өндөр настангууд хямдралтай үнээр үзэх боломжийг зохион байгуулагчид олгож байгаа юм байна.
М.ДӨЛГӨӨН