Уулчин С.Бат-Эрдэнэ эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Уулчин С.Бат-Эрдэнэ эх орондоо ирлээ

Дэлхийн дээвэр Эверестийг эзэлсэн Монголын гурав дахь уулчин С.Бат-Эрдэнэ өнөөдөр үүрээр эх орондоо ирлээ. Дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордож, тавдугаар сарын 19-ний өглөө 07.10 цагт дэлхий зулайд гишгэсэн тэрбээр сар гаруй хугацаанд үргэлжилсэн түүхэн аяллаа дуусгаад ийнхүү Монголдоо ирж байгаа юм. “Everest North Cole International Expedition-2012” олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд багтаж, Түвдийн талаас Эверестэд авирсан тэрбээр өнөөдөр “Монгол Масс Медиа” группийн байранд зочилж, “Sport box” сувгаар шууд ярилцлагад оролцсон юм. Түүний авиралтыг “Эрдэнэт үйлдвэр” ХК, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар угсралтын цех, “Хангарьд” клуб дэмжиж, “Монголия Экспедишн” компани зохион байгуулжээ.

Эверестийг эзэлсэн ОУХМ С.Бат-Эрдэнийн ярилцлагыг News.mn сайт маргааш уншигчдадаа хүргэх болно.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж