Казахстан Орост саад хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Казахстан Орост саад хийж байна

Орос энэ зун төлөвлөсөн сансрын гурван нислэгийг  гүйцэтгэж чадахгүйд хүрч байна. “Союз” зөөгч пуужингийн нэгдүгээр шатны хөдөлгүүр нь Казахстаны нутагт унадаг учраас Астана эдгээр нислэгт зөвшөөрөл өгөхгүй байгаа гэнэ.

“Казахстаны тал зөвшөөрөл өгөхгүй байгаагаас дэлхийн тойрог замд гаргах Оросын гурав, гадаадын дөрвөн хиймэл дагуул ээлжээ хүлээж байна” гэж орос мэргэжилтнүүд мэдэгджээ. Эх сурвалжийн хэлснээр тавдугаар сарын 23-нд хөөргөх ёстой байсан Европын цаг уурын MetOp-B аппарат цагтаа нисч чадсангүй. Үүний зэрэгцээ Оросын “Канопус-В” ба МКА-ПН1, Белорусийн БКА, Канадын ADS-1B, Германы TET-1 ба Оросын  “Ресурс-П” аппаратууд Казахстаны хоригт ороод байгаа гэнэ. Эдгээр хиймэл дагуулыг нарны синхрон гэх тойрог замд гаргахын тулд зөөгч пуужинг хойд зүгт харавдаг. Пуужингийн эхний хөдөлгүүр нь Казахстаны Кустанай ба Актюбинскийн районд унадаг учраас Казахстан тэдний нислэгийг зөвшөөрөхгүй хойш тавьж буй.

Казахстан нь өөрийн сансрын хөлөг хөөргөх талбайгүй болсон Орост ийнхүү саад тавьж байгаа нь анхных биш. Гэхдээ одоо Оросын барьж байгаа Восточный гэх сансрын хөлөг хөөргөх талбай долоон жилийн дараа ашиглалтад орох ажээ. Одоо оросууд ихэнх нислэгээ Байконурын сансрын хөлгийн талбайгаас хөөргөн түүнийг жилдээ 115 сая ам.доллараар Казахстанаас түрээсэлдэг. Мөн байгууламжийн ашиглалтад жилдээ 50 сая ам.доллар гаргадаг ажээ. 2030 он гэхэд бүх нислэгийн 90 хувийг  Плесецк ба Восточный гэх сансрын хөлөг хөөргөх талбайгаас хийдэг болно гэж Орос найдаж байна.  Байконурааснислэгийн зөвхөн 10 хувийг гүйцэтгэх гэнэ. Одоо Орос өөрийн нутгаас нислэгийн 25 хувийг хийж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж