Сэлэнгэ аймаг дахь Гаалийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн энэ жил тохиож байгаа ажээ. Энэхүү түүхэн баярыг тохиолдуулан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга, төрийн албаны тэргүүний ажилтан гаалийн итгэмжит зөвлөх Увшийн Сосоржав тус гаалийн газар ажиллаж байсан үе үеийн ахмадууд, нийт ажилтнууд тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллагуудаа баярын мэндчилгээ хүргэжээ. Гаалийн байгууллага анх 1912 оны зуны тэргүүн сарын шинийн 8-нд Гаалийн Хэргийг Ерөнхийлөн Шийтгэх Яамыг байгуулж сайдаар нь Сангийн яамны дэд сайд, бишрэлт засаг, бэйлийн зэрэг, хошууны бэйл Доржцэрэнг Богд хааны зарлигаар томилж байжээ. Өдгөө Сэлэнгийн гаалийн байгууллага нь Гааль- Бизнесийн түншлэлийг бүхий л хэлбэрээр хөгжүүлж, гадаад худалдааг хөнгөвчлөх, мэдээлэл технологи хөгжсөн цаг үетэйгээ хөл нийлэн хөгжиж соёлтой хөнгөн шуурхай, тогтолцоог ил тод байдлаар зохион байгуулагдсан чиглэлээр ажиллаж байна. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар өнөөдөр Захиргааны хүний нөөц, Гаалийн хяналтын эрсдэлийн удирдлагын хэлтэс, санхүү татварын хэлтэс, Алтанбулаг дахь Гаалийн салбар, Аж ахуй, үйлчилгээний алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Э.САРАА