Pitbull-ийн тасалбар худалдах цэгүүд

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Pitbull-ийн тасалбар худалдах цэгүүд

Америкийн алдарт дуучин Pitbull ирэх долдугаар сарын 21-нд албан ёсоор өөрийн аялан тоглолтыг Монголд хийхээр болсон билээ. Тоглолтын сургаар тасалбар нь хэд байх, хаана, ямар газраар худалдах нь үзэгчдийн багагүй санааг чилээж байгаа юм. Иймд АНУ-ын дуучин PItbull-ийн тоглолтын тасалбарын хаана, ямар, ямар цэгүүдээр худалдахыг танилцуулж байна. Энэхүү тоглолтын тасалбарын хувьд худалдаанд гарчихсан байгаа бөгөөд өвөрмөц, гурван давхар нууцлалын зэрэгтэй пластик соронзон карт загвартай шинэ технологийн тасалбарыг гадаадад захиалан хэвлүүлсэн байна.

Түүнчлэн тоглолтын тасалбар бүр өөрийн гэсэн сериал кодтой байна.
Зөвхөн Мобикомын “Ве” брэндийн хэрэглэгч нар л хямдралтай үнээр билет худалдан авах боломжтой бөгөөд уг хямдрал нь зөвхөн ирэх зургадугаар сарын 20-ны өдөр хүртэлхүчинтэй гэнэ. Мөн тоглолтод хөгжлийн бэрхшээлтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан тусгайлан суудал бэлтгэсэн байгаа юм. Уг суудал нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн тавдугаар хаалгаар орохыг анхааруулья.
Түүнчлэн онцгой үйлчлүүлэгч нартаа зориулж VIP Zone гаргасан бөгөөд уг Zone-д дараах урамшууллууд багтаж байгаа болно. Үүнд:

  • VIP Zone – д багтсан бар
  • VIP ширээн дээрх хувийн зөөгч
  • Тусгай хамгаалалт
  • Тайз руу эгц чигт харсан үзэмж, өндөрлөгч зассан ширээ

Ширээний багц дараах байдлаар зарагдана:

  • VIP Zone – 1 ширээнд 4 хүн зогсох бөгөөд ширээн дээр бүхий л бүтээгдэхүүнүүд байрших болно. Ширээний үнэ 1 сая төгрөг
  • VIP ширээ – уг ширээ нь энэ тоглолтын цорын ганц суудалтай ширээ байх бөгөөд тайзны өөдөөс өндөрлөгт гарсан 8 хүний ширээ юм. Уг ширээний үнэ 8 сая төгрөг.

Тоглолтын тасалбарыг “Ве” брэндийн салбар нэгжүүд, Hi-Fi CD шопын салбар  болон “Тэнгис”, “Өргөө” кино театруудад худалдаж байгаа болно. Түүнчлэн тасалбар борлуулах явуулын хоёр HUMMER машин гарж буй бөгөөд тасалбарыг үнэ төлбөргүй хүргэх үйлчилгээ гаргасан билээ.

Уг тасалбарыг дараах цэгүүдээс худалдан авах боломжтой

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж