Катарын нийслэлд гал гарч, 19 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Катарын нийслэлд гал гарч, 19 хүн амь үрэгдэв

Катарын нийслэл Доха хотын худалдааны төвд гал гарч 19 хүн амь үрэгдсэн тухай BBC мэдээллээ.

Тус улсын Засгийн газрын мэдээлснээр Доха хотын “Виллажио” худалдааны төвд амиа алдсан 19 хүний 13 нь хүүхэд байжээ.  

Худалдааны төвд гарсан гал хүүхдийн тоглоомын хэсэгт анх гарсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгалт хийж буй албаныхан үзэж байгаа юм байна.

“Виллажио” худалдааны төв нь үндэсний томоохон төвийн нэг бөгөөд 2006 онд нээгдсэн. Дотроо кино театр, зочид буудал, хуучны Венецийн хэв маягийг харуулсан цэцэрлэгт хүрээлэнтэй юм байна.

Худалдааны төвд пицца хүргэхээр ирсэн ажилтан “Миний харснаар ойр хавьд маань гурваас дөрвөн хүүхэд байсан. Гал гарч эхлэх үед бид ойролцоох хаалгаар гарч амжсан” гэж ярьжээ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж