Их Британийн олимпийн баг Lego-д хувирав

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Их Британийн олимпийн баг Lego-д хувирав

Их Британийн тоглоомын зах зээлд хамгийн эрэлттэй байгаа тоглоом бол яахын аргагүй Лего билээ.

Лондон хотод зохиогдох 2012 оны зуны олимпод зориулан тоглоом үйлдвэрлэгчид Их Британийн олимпийн багийн гишүүдийн лего тоглоомыг бүтээж байна.

Нийт 9 тамирчны тоглоом байгаа бүгдийг нь алтан медаль зүүсэн байдалтайгаар бүтээжээ.

Энэхүү тоглоомнуудыг ирэх долдугаар сард зөвхөн Их Британид худалдаанд гаргах ба нэг бүрийнх нь үнэ 1.99 евро байх аж.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж